fbpx
Мэдээ

Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн АШТ-2020

By 2020-10-27No Comments

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос 20 дахь жилдээ зохион байгуулж буй Оюутны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах лигийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан энэ жилийн буюу 20 дахь улирал бүтэн жилийг дамнан үргэлжилсэн бөгөөд оюутны лигийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн тэмцээн болон үлдэж байна.

Монголын их дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг томоохон үйл ажиллагааны нэгд тооцогддог тус тэмцээний энэ улиралд нийт 50 гаруй их дээд сургууль, 900 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний эрэгтэй төрлийн 2 дивишнд нийт 48 баг өрсөлдсөн бол эмэгтэйд 14 баг өрсөлдөж аваргаа тодруулсан юм.

Үндэсний мэдлэгийн цахим сан ESAN нь нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуусыг дэмжин ажиллаж байгаагын нэг нь Оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. 2 дахь жилдээ тус тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд жил ирэх тусам залуусын оролцоо хандлага идэвхжилтээр хүмүүст хэр нөлөөлж байгаа вэ? Гэдгийг харах боломжтой юм.

ОЮУТНЫ ЛИГИЙН ЭНЭ УДААГИЙН АВАРГААР

2-р дивизионы эрэгтэй

1.МУИС ШОНХОРУУД 2

2.ЭЗШУИС

3.ЭТҮГЭН ИРВЭСҮҮД 2

Эмэгтэй

1.ЭТҮГЭН ИРВЭСҮҮД

2.МУИС ШОНХОРУУД

3.ОТИС ШИЛҮҮСНҮҮД

1-р дивизионы эрэгтэй

1.МУИС ШОНХОРУУД

2.ОТИС ШИЛҮҮСНҮҮД

3.ШУТИС АКУЛУУД

тодорчээ.

Leave a Reply

Хаяг

Хан-Уул дүүрэг,
15-р хороо,
Богд Жавзандамбын гудамж,
LS Plaza, 10 давхар

Утас:

 (+976) 7505 9911

И-Мэйл:

contact@esan.mn