Түгээмэл асуулт хариулт

Төлбөр хэд вэ?

ESAN EDU цахим санг хамтран ажиллаж буй их, дээд сургуулийн хэрэглэгчид сарын 5000 төгрөгөөр ашиглана.

Хэрхэн хамтран ажиллах вэ?

Тухайн сургууль нь ESAN EDU нэвтрүүлэх гэрээ байгуулсанаар ашиглах бүрэн боломжтой болно.

Ямар давуу талтай вэ?

  • Сургуулийн дотоод цахим номын сангийн системийг хурдан хугацаанд үнэ төлбөргүй бий болгон, цаг хугацаа болоод хөрөнгө мөнгийг хэмнэнэ.
  • Сургуулийн хэрэглэгчид орон зай, цаг хугацаанд хязгаарлагдахгүйгээр номын сан дахь бүтээлээ интернэттэй орчинд уншиж, судлах боломжтой тул хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • Сургуулийн номын сан дахь академик бүтээлүүдээс гадна санд байршиж буй төрөл бүрийн ном, судалгаа, эрдэм шинжилгээ, сонин, сэтгүүл, бестселлер номзэрэг 40 мянга орчим бүтээлийг уншиж, сонсох боломжтой. 
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай хамгаалалт бүхий технологид суурилсан тул оюуны бүтээлийг хамгаалан, түгээнэ.
  • Их, дээд сургууль нь өөрсдийн оюуны өмчийн эрхтэй бүтээлүүд болох эрдмийн ажил, судалгааг ESAN цахим санд контент нийлүүлэх гэрээгээр байршуулан олон нийтэд түгээн бүтээлүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмэлт орлого бий болгох боломжтой. Энэ шийдэл нь багш, эрдэмтэн, судлаачдад мөн адил хэрэгжих юм.

Хэр их бүтээл байдаг вэ?

1000 гаруй зохиолч, байгууллагын 40 мянга орчим бүтээлийн санг бүрдүүлээд байна.

Ямар төрлийн бүтээлүүд байдаг вэ?

Цахим санд академик, утга зохиол, сонин, сэтгүүл, судалгаа, тайлан, эрдэм шинжилгээний бүтээлүүд зэрэг бүх салбарын бүтээлүүд байршдаг.